Франц улс энэ онд дөрөв дэх засгийн газраа шинээр байгуулж, шинэ засгийн газрын тэргүүнээр Франсуа Байру ажиллахаар болжээ. Шинэ засгийн хамгийн эхэнд шийдвэрлэх ёстой асуудал нь ирэх 2025 оны төсөв аж. Энэ асуудлаарх маргааны улмаас өмнөх Засгийн газар огцроход хүрсэн юм. Өнгөрөгч зургадугаар сард Макроны зарласан ээлжит бус сонгуулиар Үндэсний хуралд аль ч нам олонх болоогүй, гурван намын хуваагдал үүссэн нь Францад улс төрд хямрал бий болох нөхцөл үүссан байна.
Францын шинэ засгийн газарт олны танил, өмнөх засагт алба хашиж байсан улс төрчид олноор багтсан туай хэвлэлүүд мэдээлэв. Тухайлбал, саяхныг болтол ерөнхий сайдаар ажиллаж байсан Элизабет Борн боловсрол, шинжлэх ухаан, инновац, дижитал бодлого эрхэлсэн, ач холбогдлын дарааллаар хоёрт ордог сайдын суудалд суув. Франц энэ онд ДНБ-ийх нь 6 хувьд хүрэхээр байгаа төсвийн алдагдлаа бууруулах ЕХ-ны өмнө хүлээсэн амлалт үүргээ биелүүлэх чухал зорилттой тулгараад байгаа үед сангийн сайдын албыг банкир Эрик Ломбард авчээ.
Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхийг дэмжсээр ирсэн Себастьян Лекорно Батлан хамгаалахын сайд болсон бол Жан Ноэль Барро мөн Гадаад хэргийн сайдын суудлаа хадгалав.
Л.Баяр