Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик дэвшилийн
задгайд тахианы аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан байр шатжээ.

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик дэвшилийн задгайд тахианы аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан байр шатжээ. Тодруулбал, 45х60 метрийн хэмжээтэй тахианы аж ахуйн зориулалттай байшингийн дээвэр, хана, дотор тал, “Тоёота хайс” загварын автомашин шатаж байсан байна. Онцгой байдлын ажилчид шуурхай ажиллан галыг унтраасан аж. Одоогоор шинжээчид гал түймэр гарсан шалтган нөхцлийг тогтоохоор ажиллаж, хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б.Золбоо