24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийнхаа дугаарт Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012” олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг урилаа.

Бага нас. Уранчимэг овогтой Мөнх-Эрдэнэ нь 1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 30 настай.

Арван жил. Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургууль төгссөн.

Спортод хөл тавьсан нь. Тэрбээр багын спортод дуртай байсан бөгөөд анх 1996 оны намраас эхлэн боксын спортоор хичээллэж эхэлсэн. Тасралтгүй 16 жил хичээллэж байна.

Хоёрдахь олимп. Бээжингийн олимпод маш амжилттай оролцсон ч медаль хүртэж чадаагүй У.Мөнх-эрдэний ялагдлыг хүмүүс янз бүрээр тайлбарладаг байна. Харин Боксын холбооныхоны хувьд түүний ээжтэй холбон тайлбарласан байдаг. Учир нь түүний ээж Уранчимэг олимпийн наадмаас хэдхэн сарын өмнө залилангийн хэргээр шийтгэгдэж Луусангийн шоронд хоригдож байсан ажээ.

Тамирчин хүн хамгийн чухал нь жингээ барих байдаг. Түүний хувьд тэмцээнд оролцохдоо 60 кг, 64 кг-ын жинд тоглодог.

Боксын спортын гнүүр царай. Боксын спортод хамгийн олон Олимпод оролцсон тамирчдын нэг. Энэ утгаараа тэрбээр энэ спортын нүүр царай болпог. Тэрбээр 2004 оны Афины Олимпод боксын 60 кг-ын жинд, 2008 оны Бээжингийн Олимпод 64 кг-ын жинд, 2012 оны Лондогийн Олимпод 64 кг-ын жинд оролцсон.

Түүний амжилтаас. 2001 оны Зүүн- Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг 8, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны олимпийн шилдэг 8, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт, "Лондон 2012" Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн.

Боксчид дундаа царайлагт ордог. Түүний өвөрмөц гадаад төрх, овор багатай царай бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг.

Феликс Стаммын нэрэмжит Олон улсын боксын цомын 29 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас 1983 онд болсон 6 дахь удаагийн тэмцээнд манай домогт боксчидийн нэг Цэрэндоржийн Амаржаргал аварга болж, тэмцээний шилдэг тамирчнаар шалгарч байжээ. Харин дараагийн тэмцээнд У.Мөнх-эрдэнэ түрүүлж спортын түүхэнд нэг шинэ хуудас нээсэн юм.

Хобби. Тэрбээр тулааны спортод их сонирхолтой бөгөөд бөхөд бас их дуртай аж. Түүнчлэн, хөгжим, бүжиг ч бас сонирхдог.

Тэрбээр боксын гавьяат авсан тамирчдын 16 дахь нь билээ.

Дэлхийд чансаагаараа 2-т бичигддэг. Тэрбээр AIBA буюу олон улсын сонирхогчдын боксын холбооноос ширэн бээлийтнүүдийн дэлхийн чансааг шинэчлэхэд хоёрдугаар байрт шалгарсан билээ.

Бэлтгэл. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ долоо хоногиин зургаан өдөр, өдрийн гурван удаа бэлтгэл хийдэг байна.

Олимпын анхны медаль. Тив, дэлхийн тэмцээнээс олон медаль хүртэж байсан ч олимпын наадмаас хараахан медаль хүртээгүй байсан юм. Харин тэрбээр өөрийн оролцсон гурав дахь олимп буюу Лондогоос хүрэл медаль хүртэж, монголын ард түмэнг баярлуулсан.

Мэргэжлээ сольсон нь. Тэрбээр өнгөрсөн намар МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд элсэн орсон. Мундаг сэтгүүлч болоорой.

Сэтгэгдэл (57)