"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо
Тодрууллбал, хэрэгт авагдсан нотлох баримтууд дутуу гэх шалтгааны улмаас тус шүүх хурлыг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулжээ.
Сэтгэгдэл (3)