БАРИМТ 1
2024 оны ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ны өдөр болно. ИТХ-ын сонгууль бол бол ардчилсан Монгол Улсын иргэн хүний хувьд улс төрийн эрхээ эдлэх хамгийн эхний алхам юм.
БАРИМТ 2
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль 1996 оны наймдугаар сард батлагдсанаар, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болжээ.
БАРИМТ 3
Орон нутгийн хурлуудын сонгуулийн хуульд нам, эвсэл нэр дэвшигчдээ жагсаалтаар нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигчдийн тоо, тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тооноос илүүгүй байна. Харин сум, дүүрэг, баг, хороо бүрд нэг нэг хүний нэрийг дээд шатны хуралд тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг.
БАРИМТ 4
ИТХ-ын төлөөлөгч бол тухайн сум, дүүрэгт ямар асуудал тулгамдаж буйг олж хараад, төсөв татан төвлөрүүлээд тэр асуудлыг шийдэх үүрэг хүлээдэг хүн.
БАРИМТ 5
Тухайлбал, УИХ үндэсний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг бол ИТХ хороо, дүүргийнхээ асуудлыг ярьж шийдвэр гаргадаг.
БАРИМТ 6
Орон нутгийн сонгууль бол та бидний алхам тутамд тохиолддог, хамгийн ойрын асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгууль. Хог, орчны тохижилт, зам харгуй, цэцэрлэг сургууль гэх мэт зүйлсийг хариуцан, зөв шийдэл гаргах нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн ажил, үүрэг юм.
БАРИМТ 7
ИТХ-ын сонгууль улс төрөөс ангид байх ёстой сонгууль. Тэр тусмаа сумын ИТХ-ын төлөөлөгч намын харьяалалгүй байх хуулийн заалттай аж.
БАРИМТ 8
ИТХ-ын сонгуульд сонгогч бидний анхаарах ёстой хамгийн гол зүйл бол нэр дэвшилт. Улс төрийн намуудад ямар хүнийг хүлээж байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлэх ёстой юм.
БАРИМТ 9
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайд, Нийслэл Улаанбаатар хотын эрх барих дээд байгууллага бөгөөд Монгол Улсын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг танхимтай, дөчин таван гишүүнтэй байна.
БАРИМТ 10
Энэ удаагийн сонгууль хуучин хуулиар буюу 2020 онд шинэчлэн найруулагдсан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль"-ийн дагуу явагдана. Уг нь бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. 2024 оны УИХ-ын сонгууль ч шинэ хуулиар явагдсан. Гэтэл Орон нутгийн сонгууль хуучин хуулиар явагдах аж.
Сэтгэгдэл (2)