БАРИМТ 1
Тэрбээр 1984 оны тавдугаар сарын 10-нд төрсөн.
БАРИМТ 2
Багадаа “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн.
БАРИМТ 3
Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байжээ.
БАРИМТ 4
Анх 2007 оны үед асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орж, анх олонд танигдаж байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан.
БАРИМТ 5
Түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байв.
БАРИМТ 6
“Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж "Rokit Bay"-ыг “Оны Freedom of Speech” номинацын эзнээр тодруулж байжээ.
БАРИМТ 7
Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан аж. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм.
БАРИМТ 8
Тэрбээр анх ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байжээ.
БАРИМТ 9
Харин дараа нь Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр таван жил сурсан.
БАРИМТ 10
Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан.
БАРИМТ 11
Тэрбээр өмнө нь урлагийн хүн болно гэж ер төсөөлж байгаагүй. Ялангуяа реппер болчихсон дуулаад явж байна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Бизнесийн салбарын хүн болно л гэж боддог байсан гэсэн шүү.
БАРИМТ 12
Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.
БАРИМТ 13
Ийнхүү тэрбээр 2017 он хүртэл эрчимтэйгээр хөгжим хийж, түүнээс хойш багаараа "Онц дүмд" цувралыг бүтээсэн. Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний анимэйшин цуврал болсон энэ ажилдаа их сэтгэл хангалуун байдаг аж.
БАРИМТ 14
Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд дуучин маань гол дүрийг бүтээсэн байна.
БАРИМТ 15
Тэрбээр "Маргаашгүй", "Big fish", "Алтан ус", "Эцсийн зогсоол Э цэг" зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн. Мөн Онц дүмд 1 2 3 4, Хандгай-Өвгөн хуурч анимейшныг бүтээсэн юм.
БАРИМТ 16
Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө төвөггүйхэн хийдэг нэгэн.
БАРИМТ 17
Студийнхээ дараагийн том ажил болох Fragile тоглоомын төслийг эхлүүлээд удаагүй байгаа. Дүр зохионо, Stopmotion Animation зургууд зураад зураач руугаа шилжүүлнэ, заримдаа тоглоомынхоо хөгжим, миксинг зэрэг дээр өөрөө ажилладаг юм. Мэдээж бас төслийнхөө санхүү, маркетинг дээр ажилладаг гэсэн шүү.
БАРИМТ 18
Хөгжим хийх процессоор олон жил явчихсан болохоор одоо анимейшин, тоглоом хийх процессдоо илүү татагдаад байгаа хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байв.
БАРИМТ 19
Түүний хамгийн дуртай ном бол "1984”, "Амьтны ферм" юм. Мөн "Ready Player One", мөн "Dune" зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай.
БАРИМТ 20
Харин хуучны кинонуудаас бол "12 ууртай эр", Куэнтин Тарантинод их урам зориг, санаа өгсөн гэгддэг "The Good, The Bad and The Ugly"-д дуртай гэнэ.
БАРИМТ 21
Уран бүтээл хийхдээ ганцаараа байх дуртай нэгэн.
БАРИМТ 22
Сүүлийн хэдэн жил урлагаас хэсэг хөндийрч өөр салбарт хүч үзэж байсан түүний хувьд 2021 онд эхнэрийн хамт Хязгааргүй дуугаа цацсан. Хэсэгтээ л чартыг тэргүүлсэн энэхүү уран бүтээл нь түүний гэр бүлээрээ хийсэн хамгийн анхны уран бүтээл нь байсан юм.
БАРИМТ 23
Баянгол дүүрэг буюу дөрөвдүгээр хорооллын унаган хүү.
БАРИМТ 24
Түүний сүүлд гаргасан дуунууд олны талархлыг хүлээж, өөрийг нь дотортой реппер гэж үнэлэхд хүргэсэн.
Сэтгэгдэл (11)