Польшийн жад шидэлтийн тамирчин Мария Андрейчик Токиогийн Олимпын мөнгөн медалиа дуудлага худалдаагаар зарж, найман сартай хүүгийн зүрхний хагалгаанд хандивлажээ.
Уг дуудлага худалдаанд "Забка" сүлжээ дэлгүүр ялсан бөгөөд түүнийг медалийг нь худалдаж аваад буцааж өгсөн гэнэ. Сайн үйлсийг хүртсэн зүрхний гажигтай, 8 сартай Милос АНУ-д хагалгаанд орохоор болжээ.
Мария Андрейчик нь 1996 оны гуравдугаар сарын 09-нд Польшийн Сувалки хотод мэндэлжээ. Тэр Лицейд сурсан. Дараа нь Белостокийн их сургуулийн англи хэлний филологийн факультетийг дүүргэсэн байна. Одоогоор Белосток хотод амьдардаг.
Өсвөрийн Европын аварга тэрбээр 2016 оны Риогийн олимпын дөрөвдүгээр байрт шалгарсан. Улмаар 2020 оны Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (5)