Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит есдүгээр сарын 11-ний өдөр болж Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцлоо.
Мэдэгдэлд,
"Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг 1 жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглож, аймгийн начин М.Баасанцэндэд дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байж, Монгол бөхийн ёс жудгийг эрхэмлэж явахыг сануулсугай.
Зөрчил гаргагч Г.Болдбаатарын гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдэл, хандлагыг, зөрчил гаргагч М.Баасангийн удаа дараагийн зохисгүй үйлдэл гаргаж байгааг тус тус харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай" гэжээ.
Ташрамд, М.Баасан, М.Баасанцэнд нар нь ихрүүд юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (15)