БАРИМТ 1
Номын баяр анх 17 дугаар зууны үед Герман улсад зохиогдож эхэлсэн.
БАРИМТ 2
Номын баярын одоогийн зохион байгуулалт XX зууны дунд үед Европоос үүдэлтэй гэж үздэг.
БАРИМТ 3
Цар хүрээ, зохион байгуулагдсан хугацаагаараа Франкфурт хотын номын баяр дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнд тооцогддог.
БАРИМТ 4
2013 онд л гэхэд Франкфурт хотын номын баярт 102 орны 7,275 байгууллага, 275,342 зочид, 9,300 сэтгүүлч, 631 уран зохиолын агентлаг болон 170 мянга гаруй номтой холбоотой ажил эрхэлдэг хүмүүс албан ёсоор оролцсон.
БАРИМТ 5
Харин үүний араас Лондон, Калкута зэрэг хотуудынх орж, хотынхоо нэрийг дэлхийн нийтэд дуурсган байдаг.
БАРИМТ 6
Мөн Бээжин, Москвад том номын баяр болдог. Тус баярт дэлхийн 100 гаруй улсаас хүмүүс хүрэлцэн ирж оролцдог.
БАРИМТ 7
Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон өөр өөрсдийн онцлог бүхий “Номын баяр”-ыг зохион байгуулдаг.
БАРИМТ 8
Манай улсын хувьд 2007 оноос эхлэн хаврын улиралд “UB Book Fair”, намартаа “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон юм.
БАРИМТ 9
Олон асуулт, эргэлзээг дагуулсаар анхны жилдээ 20 орчим номын зохиогч, байгууллагын бүрэлдэхүүнтэй эхэлж байсан.
БАРИМТ 10
Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм.
БАРИМТ 11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
БАРИМТ 12
Энэ арга хэмжээнд жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани ба номын салбарын байгууллагууд оролцож нийслэлийн болон бусад бүс нутгийн олон мянган уншигчид оролцдог соёлын гол арга хэмжээний нэг юм.
БАРИМТ 13
Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.
БАРИМТ 14
Үндэсний Номын баярыг 50-80 мянган хүн зорин ирж, ирсэн хүмүүсийн 95 орчим хувь нь худалдан авалт хийдэг.
БАРИМТ 15
Өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг.
БАРИМТ 16
Үндэсний номын баярын тухай 650 мянга орчим мэдээлэл нийгмийн сүлжээнд байршдаг.
БАРИМТ 17
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохиогдсон “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярт Турк, Япон, Герман, Америк, Их Британи, Франц, Герман, Солонгос, Энэтхэг, Казахстан зэрэг 16 орны хүүхэд залуучууд ирж оролцож байв.
БАРИМТ 18
Зохиогчид номын баяраар шинэ номуудаа "нээдэг" нь бараг л уламжлал болсон.
БАРИМТ 19
Уншигчид номын баяраар төрөл бүрийн номуудыг хямдралтай үнээр худалдан авахын сацуу уншдаг хүндэлдэг зохиогчидтойгоо уулзаж, санал сэтгэгдлээ хэлэх боломжтой байдаг.
БАРИМТ 20
Номын зах зээл өдгөө 80 тэрбум орчим төгрөгөөр хэмжигдэж байгаад энэ баяр нөлөөлсөн нь эргэлзээгүй юм.
БАРИМТ 21
2019 оноос эхлэн УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг ивээлдээ авч, “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлэн, энэхүү баярыг хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон талаар дэмжиж ирсэн.
БАРИМТ 22
Номын баярын үйл ажиллагаанд залуусын оролцоо нэн давамгай байдгийн жишээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд баярыг зорин ирдэг хүмүүсийн 50 хувь нь хүүхэд залуус байдаг гэсэн судалгаа бий.
БАРИМТ 23
Мөн номын соёлыг түгээн дэлгэрүүлсэн гурван эрхэмд өөрийн нэрэмжит “Мэргэн ном” цомыг гардуулдаг уламжлалыг тогтоосон.
БАРИМТ 24
Энэ жил 36 дахь удаагийн номын баяр өнөөдөр эхэлж байна. Номын баяр гурван өдөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл (15)