Австрали эр донороос зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж байхдаа хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарсан нь энэ технологийг туршиж, хамгийн урт амьдарсан хугацаа юм.
40 гаруй насны эрэгтэй уг суулгацыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Сиднейн Гэгээн Винсентийн эмнэлэгт хагалгааны үеэр хийлгэсэн байна. Энэ сарын эхээр зүрхний донор гарч ирэх хүртэл уг төхөөрөмжийн ачаар амьд үлдсэн дэлхийн анхны хүн болж байна.
Лхагва гарагт Сент Винсентийн эмнэлэг, Монашийн их сургууль болон уг төхөөрөмжийн ард ажилладаг АНУ-Австралийн BiVACOR компаниас гаргасан мэдэгдлээс үзэхэд, зүрхний хүнд хэлбэрийн дутагдалд ороод байсан тухайн өвчтөний биеийн байдал сайжирч байна.
Энэхүү төхөөрөмж нь зүрхний яаралтай хэрэгцээнд орсон хүмүүст доор олдтол цорын ганц боломж байсаар иржээ. Улмаар уг хиймэл титан зүрхтэй гурван сар гаруй амьдарсан уг эрийн түүх энэхүү өвчнөөр шаналж буй олон хүнд найдвар төрүүлж байна. Төхөөрөмж туршилтын шатанд байгаа бөгөөд ерөнхий хэрэглээнд хараахан зөвшөөрөгдөөгүй байна.
BiVACOR-ийн бүтээсэн уг хиймэл титан зүрх нь соронзоор бэхлэгдсэн, өргөгдсөн ротортой, нэг хөдөлдөг хавхлагтай. Нэрнээс нь харахад энэ нь титанаар хийгдсэн бөгөөд элэгдэлд өртөмтгий хавхлага эсвэл механик холхивч байхгүй. Энэ нь цусыг бие рүү шахаж, зүрхний дутагдлын үед хоёр ховдолыг оролдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, зүрх судасны өвчнөөр жил бүр 18 сая хүн нас барж байна.
Л.Баяр