МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын шилдгүүдээ шалгаруулж, шагнал гардууллаа. Улирлын шилдгүүдийг хувь тоглогчийн статистик, багийн амжилт, багийн дасгалжуулагчид болон менежерүүдийн санал дээр үндэслэн тодруулжээ.
Ийнхүү 2024-2025 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Хасын хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр тодорлоо.