Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудад 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Талууд Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Элчин сайд Н.Оюундарийг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж амжилт хүсээд ижил төстэй түүхэн замналтай, нийтлэг үнэт зүйлстэй Польш, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (1)