Өнгөрөгч лхагва гарагт олон нийтийн цахим сүлжээнд Японы алдарт жүдоч Шохэй Оног онгоцны ослоор нас барсан гэх мэтээр дуулиан дэгдэв.
Олны талцуулсан уг мэдээлэлд үнэн хариултыг олохоор судалж үзэхэд худал гэдэг нь батлагдав. Осолдсон онгоцонд тэр байгаагүй. Мөн өөрийн цахим хуудсандаа идэвхитэй хэвээр байгаа юм.
Тэрбээр ДАШТ-ий гурав, олимпын наадмын хоёр алтан медальтай дэлхийн шилдгүүдийн нэг билээ. Улмаар тэр 2022 онд зодог тайлж, одоогоор АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байна.
Л.Баяр