БАРИМТ 1
Э.Содномпилжээ Эрдэнэт хотод 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн.
БАРИМТ 2
1993 онд ерөнхий боловсролын есдүгээр дунд сургуулийн анх элсэн орсон. Энэ сургуульдаа 10 дугаар ангиа төгсчээ.
БАРИМТ 3
1998 онд жүдо бөхийн дугуйланд бэлтгэл хийсэн нь түүний спортын анхны гараа юм.
БАРИМТ 4
2001 онд Бүх ард түмний спартикиадад түрүүлсэн нь спорт дахь анхны амжилт нь.
БАРИМТ 5
2010 онд Азийн наадамд тавдугаар байрт орсон нь түүний олон улсын анхны тэмцээн байв.
БАРИМТ 6
Дараа нь ДАШТ-д долоодугаар байрт шалгарч “Рио-2016” паралимпын наадамд оролцох эрх авлаа.
БАРИМТ 7
"Инчён-2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Азийн наадмаас медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.
БАРИМТ 8
2016 онд Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болсон паралимпын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Тэр паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин юм.
БАРИМТ 9
Дараа жил нь олон улсын тэмцээн уралдаанд нийт 14 удаа оролцоход 12 алт, хоёр мөнгөн медаль авсан билээ. Энэ үеэс түүний оргил амжилтын он жилүүд эхэлсэн гэдэг.
БАРИМТ 10
Тухайн жилээ Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь онцлох амжилт.
БАРИМТ 11
2017 оны ДАШТ-ээс ч алтан медаль хүртлээ.
БАРИМТ 12
"Жакарта-2018” Азийн наадамд өөрийн Ази тивийн дээд амжилтыг дахин шинэчилэв.
БАРИМТ 13
2019 онд АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Түүнд үүнээс гадна Дэлхийн цомын гурван алтан медаль бий.
БАРИМТ 14
Тэр жилээ Японы Токио хотод хотод болсон ДАШТ-д кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.
БАРИМТ 15
Түүний анхны багш нь Болгар улсад Биеийн тамирын дээд сургуулийн хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ш.Энхсайхан агсан бол өдгөө МПНХ-ны ерөнхий дасгалжуулагч Д.Баттулга дасгалжуулж байна.
БАРИМТ 16
Э.Содномпилжээ УАШТ-дээ Монгол Улсын бүх жингийн дээд амжилт тогтоосон нэгэн.
БАРИМТ 17
Тэр санхүүч мэргэжилтэй бөгөөд “Ард” санхүүгийн нэгдэлд нягтлан бодогч, “Монгол шуудан” компанид биеийн тамирын багш мэргэжлээр ажиллаж байжээ.
БАРИМТ 18
Өдгөө ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд ажиллаж байна.
БАРИМТ 19
2019 онд Испани улсад болсон Арнольд классик тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.
БАРИМТ 20
Э.Содномпилжээ 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртсэн юм.
БАРИМТ 21
2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн хүндэт иргэн өргөмжлөл гардан авсан билээ.
БАРИМТ 22
Тэрбээр Казахстан улсад болсон тэмцээнд 247 кг-ыг өргөснөөр амжилтаараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг гиннесийн номд бүртгүүлсэн юм.
БАРИМТ 23
2016 онд Монголын спортын шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй шагнал гардан авч байлаа.
БАРИМТ 24
Тэрбээр "Парис 2024" наадмаас мөнгөн медаль хүртснээр Олимдын наадмын иж бүрэн медалийг энгэртээ гялалзуулж байна. Тухайлбал, "Рио 2016" паралимпын наадмаас хүрэл, "Токио 2020" паралимпын наадмаас алтан медаль хүртэж байв.
Сэтгэгдэл (8)