Их Британийн жүжигчин Жемма Артертон нэгэн найруулагч түүнийг зохиолын дагуу бусаар секс зураг авалтад хүчилсэн тухай ярьжээ.
Мягмар гарагт Британийн Таймс сонинд өгсөн ярилцлагадаа Артертон, зураг авалтын үеэр нэрийг нь зарлаагүй нэгэн найруулагч түүнд болон түүний хамтрагчийг орон дээр секс хийж буй дүрд тоглохыг хүчилсэн гэж мэдэгдсэн байна.
Артертон Радио Таймс сонинд "Тухайн үзэгдлийг дэлгэцэнд гаргахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв зохиолын дагуу ийм үзэгдэлд тоглох ёстой бол би хэзээ ч энэ дүрийг хүлээж авахгүй байсан" гэж тэр нэмж ярьжээ.
Жүжигчин бүсгүй найруулагчаас шахалт үзүүлсэн тул зураг авалтад орсон ч кинонд дүр бүтээхээс шуудхан татгалзсан байна.
Артертон 2007 онд Британийн "St Trinian’s" инээдмийн кинонд тоглосныхоо дараа алдар нэрд хүрсэн. 2008 онд Жеймс Бондын "Quantum of Solace" кинонд MI6-ийн төлөөлөгч Strawberry Fields-ийн дүрд тоглохоосоо өмнө хэдийн нэрд гарсан байв.
Тэр одоо 1960-аад оны Англид далайн эргийн Блэкпул хотын нэгэн гоо бүсгүйн инээдмийн жүжигчин болох оролдлогыг харуулсан Британийн олон ангит "Funny Woman" кинонд тоглож байгаа юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)