Боинг компанийн "Starliner" сансрын хөлөг дэлхий рүү буцах аяллаа дуусгасан боловч авчрах явах ёстой байсан сансрын нисэгчид нь Олон улсын сансрын станцад үлджээ. Хоосон хөлөг онгоц тойрог замаас гарсан учир өөрөө жолоодох горимд шилжсэн тухай албаны хүмүүс мэдээлэв.
НАСА-гийн Батч Вилмор, Суни Уильямс нар сууж явсан уг хөлөг нь техникийн асуудалтай байсан тул сансрын нисгэгчдийг гэрт нь хүргэж өгөхөд хэтэрхий эрсдэлтэй байжээ.
Тэд SpaceX-ийн "Crew Dragon" хөлөг онгоцоор буцаж ирэх боловч ОУСС-д найман сар байх төлөвтэй байгаа ажээ.
Буцах нислэг зургаан цаг үргэлжилсэн.
Дэлхийн агаар мандалд орсон хөлөг Нью-Мексико мужийн Цагаан элс сансрын боомтод орон нутгийн цагаар бямба гаргийн 23:01 цагт (GMT 05:01) буужээ. Газардалтыг удаашруулахын тулд шүхэр ашигласан байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)