Малайзын цагдаа нар 20 асрамжийн шалгалт явуулж, бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 402 хүүхэд, өсвөр насны хүүхдийг аварсан байна.
Нэгээс 17 хүртэлх насны хохирогчид янз бүрийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд зарим тохиолдолд хүүхдүүд нэгэндээ бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдсон гэж цагдаагийн тэмдэглэлд дурджээ. Цагдаагийнхан шашны багш, асран хамгаалагч зэрэг 171 сэжигтнийг баривчилсан байна.
Өнгөрсөн лхагва гарагт цагдаа нар Селангор, Негери Сембилан мужуудын 20 асрамжийн газарт нэгжлэг хийсэн нь энэ сарын эхээр Негери Сембилан мужийн өөр нэг байгууламжид хүүхдийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэлтэй шууд холбоотой юм.
Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр албаныхан сэтгүүлчдэд 17-64 насны сэжигтнүүдийн зарим нь хүүхдүүдэд гар хүрч, үүнийгээ шашны зан үйлийн нэг хэсэг гэж ойлгуулдаг байсан тухай мэдэгджээ. Зарим хүүхдүүдэд бусадтайгаа бэлгийн харьцаанд орохыг зааж сургасан гэх мэдээлэл байна.
Л.Баяр