Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуульд заасны дагуу улс төрийн намуудад улсын төсвөөс санхүүжилт олгож байхаар болсон юм. УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгуулиар нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан намд улсын төсвөөс санхүүжилт олгох юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар дараах есөн нам эвсэл сонгогдын нэгээс дээш хувийн саналыг авсан билээ.
- Монгол Ардын нам 35.01%
- Ардчилсан нам 30.13%
- ХҮН нам 10.38%
- Үндэсний эвсэл 5.17%
- Иргэний зориг ногоон нам 5.02%
- Шинэ нэгдсэн эвсэл 4.79%
- Үнэн ба Зөв нам 2.80%
- Иргэний хөдөлгөөний нам 1.40%
- Бүгд найрамдах нам 1.35%
Дээрх есөн нам эвслийн тав нь УИХ-д суудал авсан бол дөрөв нь суудал авч чадаагүй. Гэхдээ анх удаа УИХ-д суудал аваагүй нам, эвсэлд улсын төсвөөс санхүүжилт олгох гэж байна. Өмнө нь зөвхөн УИХ-д суудал авсан намуудад суудлын тоотой нь дүйцүүлэн санхүүжилт олгодог байсан юм.
Сэтгэгдэл (2)