Их Британийн алдарт дуучин Адель дэлхийн хөгжмийн ертөнц тод өнгө билээ. Гэвч тэр гайхалтай аяллаа дуусгаж удаан хугацаагаар завсарлах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн нь олон шүтэн бишрэгчдийг нь гунигт автуулаад байна.
Тэрбээр Мюнхенд хийсэн тоглолтынхоо дараа фенүүддээ уг мэдэгдлийг хэлж, маш их хайртай гэдгээ хуваалцжээ.
Тэрбээр ирэх долоон жилийг шинэ амьдрал бүтээхэд зарцуулах бөгөөд мэдэгдэлдээ, "Би хийж бүтээдэггүй амьдралыг хүсэж байна. Надад амралт хэрэгтэй" гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Лондоноос гаралтай 36 настай тэрбээр сүүлийн жилүүдэд гадаад төрхдөө анхаарч, нэлээдгүй жин хаясан гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.
Түүний хамгийн сүүлийн тоглолт 2024 оны 10 дугаар сарын 25 болох төлөвтэй байна.
Л.Баяр