Малави улсын хойд хэсэгт амьдардаг тариачин Эмили Нкхана хэт боловсорсон гадилыг хаядаг эсвэл зүгээр л ялзруулдаг нэгэн байв. Тэр энэ байдалд санаа нь зовж явахдаа нэгэн арга олсон нь гадилын дарс хийх юм.
Хэт халуунаас болж гадил жимс хурдан боловсордог учир нутгийн тариланчид их хэмжээний хохирол амсдаг байжээ. "Тэгээд бид гадил жимсний дарс хэрхэн хийхийг олж мэдсэн" гэж Эмили BBC-д ярьжээ.
Тариаланчдын хувьд энэ нь зөвхөн дарс үйлдвэрлэх нь хохиролгүйгээр байгаийн хүчин зүйлийг давах, амжиргаагаа дээшлүүлэх шилдэг боломж болоод байна.
Тэд Малави нуурын эрэг хавиар газар тариалан эрхэлдэг байсан бөгөөд хур тунадас ихэссэний улмаас усны түвшин нэмэгдэж, гадил жимсний тариалангийн талбайнууд үерт автаж, эрсдлээс зугтан илүү халуун газар руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн гэдэг. Тус нутагт температур 42 хэм хүртэл халдаг гэнэ.
Улмаар Эмили Нкхана танилуудаа цуглуулан жижиг хоршоо байгуулан хамтдаа гадил тариалж эхэлсэн амжилттай яваа ажээ. тэд дөрвөн өрөө байртай дүйцэхүйц жижиг байшинд үйлдвэрлэлээ явуулдаг байна.
Л.Баяр