Өнгөрсөн лхагва гарагт Австралийн цагдаа нар сэлүүрт завины олимпын тамирчин Дрю Жинн дөрвөн ширхэг олимпын медалийг хулгайлсан этгээдийг саатуулжээ. Гэвч гурван алт, нэг мөнгөн медаль одоог хүртэл олдоогүй, хэрэгтэн хаана байгааг хэлэхгй байгаа гэнэ.
Тодруулбал, хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан 47 настай эрэгтэйг Лхагва гарагт Мельбурн хотын хойд захын Брунсвик хотод баривчилжээ.
Гэмт этгээд Жиннийн медалийг түүний өнгөрсөн долоо хоногийн эхээр зогсоолд байсан "Ланд Ровер" загварын авто машинаас хулгайлжээ.
Мөн GoPro камер, чихэвч, усны хувцас зэргийг хулгайлсан бөгөөд цагдаа Жинн сургууль дээр үг хэлэх үеэрээ машиндаа медалиудаа үлдээсэн гэж мэдэгджээ.
Жинн бол Австралийн олимпын хамгийн олон медаль хүртсэн тамирчдын нэг юм. Тэрбээр 1996 онд Атланта хотод болсон наадмаас эхэлж, 2012 онд Лондонгийн олимп хүртэл үргэлжилсэн хорь шахам жилийн олимпын карьерынхаа хугацаанд тус дөрвөн медалийг хүртэж байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)