БАРИМТ 1
Apple компани iPhone 16-ын стандарт загваруудад зориулж хэд хэдэн камерыг туршиж үзсэн. Тэд эцэст нь овойлт бүхий босоо байрлалтай камерын системийг сонгожээ. Ингэснээр өмнөх iPhone-уудаас тэс ондоо харагдах юм. Мөн тэд шинэ линзний тусламжтайгаар камерын овойлтыг багасгаж чадсан.
БАРИМТ 2
Үрлэн хэлбэртэй овойлт нь тусдаа Өргөн ба Хэт өргөн линзийг агуулдаг. Микрофон нь линзний хажууд байх ба камерын флэш нь төхөөрөмжийн арын хэсэгт овойлтоос гадна байрлаж байна.
БАРИМТ 3
IPhone-ийн зүүн талд Apple компани унтраадаг товчлуурыг Action товчлуураар солихоор төлөвлөж байгаа бөгөөд iPhone 16 загварууд iPhone 15 Pro загвартай ижил товчлууртай гэнэ.
БАРИМТ 4
Төхөөрөмжийн баруун талд шинэ Capture товчлуур байна.
БАРИМТ 5
Шинэ босоо линз болон Capture товчлуурыг эс тооцвол iPhone 16 загварууд нь iPhone 15 загвартай ижил ерөнхий загвартай байх бөгөөд хэлбэр, хэмжээгээр мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй болно.
БАРИМТ 6
iPhone 16 загваруудын өнгөний сонголтуудын талаар янз бүрийн цуу яриа гарсан. Нэг цуурхал нь хөх, ягаан, шар, ногоон, хар, цагаан, нил ягаан зэрэг долоон өнгийг санал болгосон.
БАРИМТ 7
IPhone 16 загваруудад iPhone 15 загварт ашигласан өнгөт арын шилийг ашиглах төлөвтэй байна. Арын шилний давхарга нь үндсэн хүрээний өнганаас ялгаатай, царцсан эффекттэй байх болно.
БАРИМТ 8
IPhone 16 загваруудын MagSafe тохируулагч соронз нь өмнөхөөсөө илүү нарийхан байх болно.
БАРИМТ 9
Энэ дөрөвдүгээр сард тэд шинэ загварынхаа мэдээллийг алдсан бөгөөд зарим улсад хуурамч загварууд үйлдвэрлэгдсэн байна.
БАРИМТ 10
Олон эх сурвалжийн мэдээлснээр iPhone 16 Pro болон iPhone 16 Pro Max нь илүү том дэлгэцтэй байх төлөвтэй байна. iPhone 16 Pro нь 6.27 инчийн хэмжээтэй дэлгэцтэй байх бол iPhone 16 Pro Max нь 6.85 инч дэлгэцтэй байх ажээ.
БАРИМТ 11
Дэлгэцийн хэмжээ ихсэх тусам iPhone-ийн биеийн хэмжээ ч нэмэгдэх болно. Энэ хоёр загвар нь iPhone 15 Pro загвараас илүү өндөр, өргөн байх төлөвтэй байгаа бөгөөд зузаан нь ижил хэвээр байх боловч том хэмжээтэй тул жин нь бага зэрэг нэмэгдэх болно.
БАРИМТ 12
Ерөнхий хэлбэр, загвар нь шинэчлэгдэхгүй, харин хүрээ нь нарийхан болно.
БАРИМТ 13
iPhone 16 Pro Max 225 грамм, iPhone 16 Pro нь 194 грамм байх ажээ.
БАРИМТ 14
IPhone 16-ын OLED хавтангуудад гэрэлтүүлгийг сайжруулж, цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд микро линзийн технологийг ашиглах боломжтой.
БАРИМТ 15
IPhone 16-ийн цувралд ашигласан OLED дэлгэц нь сайжруулсан материалын ачаар илүү эрчим хүч хэмнэх болно.
БАРИМТ 16
iPhone 16 загваруудад Face ID системд бага зэрэг өөрчлөлт орсон байж болох ч юугаараа ялгаатай болох нь тодорхойгүй байна.
БАРИМТ 17
iPhone 16 загварууд нь хэт халахгүй. Учир нь энэ тал дээр сайжруулалт хийсэн ажээ.
БАРИМТ 18
iPhone 16 загваруудыг 8 ГБ RAM-тай бүтээжээ.
БАРИМТ 19
iPhone 16 Pro загварууд нь Qualcomm-ийн Snapdragon X75 модемоор тоноглогджээ. Энэ нь 5G холболтыг илүү хурдан бөгөөд үр ашигтай болгох боломжийг олгодог.
БАРИМТ 20
Apple-ийн шинжээч Мин-Чи Куо iPhone 16 Pro загварууд нь секундэд хамгийн багадаа 30 гигабит хурдтай, дээшлээд 40 Гб/с хүртэл хурдлах боломжтой WiFi 7 технологийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
БАРИМТ 21
Apple нь iPhone 15-ийн цувралын хамт USB-C технологид шилжсэн. Үүнийгээ iPhone 16 загваруудад үргэлжлүүлэн ашиглах төлөвтэй байна.
БАРИМТ 22
iPhone 16 загваруудад нь хиймэл оюун ухааны сайжруулалт багтжээ. Мөн Siri-г улам боловсронгуй болгосон байна.
БАРИМТ 23
Цуу яриагаар iPhone 16 Pro загварууд нь батерейны шинэ технологийг ашиглах бөгөөд ингэснээр илүү өндөр хүчин чадал, цэнэг барилттай байх ажээ. боломжийг олгодог. Уг шинэ технологийг цахилгаан машин, эмнэлгийн хэрэгсэлд түгээмэл ашигладаг сурагтай.
БАРИМТ 24
iPhone 16 Ultra гэж байхгүй. Шинэ загварууд энэ сарын 20-нд худалдаанд гарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (1)