2015 оны "Болор цом" 32 дахь удаагийн наадмын тэргүүн найрагч Б.Мягмаржав агсны нэгэн сайхан шүлэг хавар, намрын цагт аманд уншигдаж, сэтгэлд цалгисаар байдаг. Намар ч айсуй. Модод нимгэлж, охид зузаалах намрын цагаар уншигч та бүхэн энэ шүлгийг мэддэг байвал мэдрэх бүхэн тань утгатай санагдах биз ээ.
Модод нь зузаалж охид нь нимгэлээд
Монголын сууринд хавар ирнэ
Хөгшдийн гар шиг тэнгэрт сарвайсан моддын мөчирөөс
Хөхний товч шиг жимсхэн цухуйгаад
Охидын хөөрхөнд санаа нь зовсон шүлэгч
Ойн сиймхийгээр тэднийг ажин санаа алдах
Охь дарсыг ийм үед хүртэх хэрэггүй ээ
Охид нь өөрсдөө согтооно
Энэ чинь цэцэг шиг охин уу
Эсвэл охин шиг цэцэг үү гэж эргэлзсээр явтал
Модод нь нимгэлж охид нь зузаалаад
Монголын сууринд намар иржээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)