Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Хонь
Энэ долоо хоногт та амжилтад хүрч чадна. Гэхдээ үүний тулд багагүй хүчин чармайлт, шаргуу хөдөлмөр шаардагдана. Хамтран ажиллагсад тань санаанд хүртэл тус дэм болохгүй байх магадлалтай. Тиймээс та тэднээс хэт их зүйлийг хүлээгээд байгаа эсэхдээ анхаарал хандуулаарай. Өөртөө итгэхэд л хангалттай. Гэнэтийн зардал гарч, санхүү хямарч магадгүй. Хэн нэгэнтэй зөрчилдөж магадгүй тул эв найртайгаар асуудлыг шийдвэрлээрэй. Гэр бүлийнхнээсээ дэмжлэг хүссэн ч санаснаар болохгүй байж магадгүй. Яс, арьс, нүдэнд асуудал үүсч болзошгүй тул эрүүл мэндээ бодоорой.
Үхэр
Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байна. Бизнес эрхлэгчид шинэ үйлчлүүлэгчидтэй болж, нэр хүнд нь өснө. Хүний нөөцөө нэмж, компаниа өргөжүүлнэ. Найз нөхөд, танилуудын тусламжтайгаар ажил бүтнэ. Ажлын шаардлагаар аялж магадгүй бөгөөд энэ аялал хожим нь эерэг үр дүн дуулгана. Аяллаа сайтар төлөвлө. Цээж, зүрхтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй тул анхаараарай. Гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцож магадгүй.
Ихэр
Энэ долоо хоног зугаатай, сайхан өнгөрнө. Таны орлого гэнэт өсч магадгүй. Өрсөлдөгчид таныг анхааралтай ажиглаж байгаа тул компанийхаа стратеги, харилцаа холбоог нууцлаарай. Машин ч юм уу, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа бол түр азнаарай. Гэр бүлийн хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Асуудлыг хэт дэвэргэхээс зайлсхий, эс бөгөөс бүх зүйл улам дордоно. Оюутнууд нэр хүндтэй их сургуульд элсэх талаар сайхан мэдээ сонсоно. Эрүүл мэнддээ анхаарч, идэж байгаа зүйлээ хяна. Элсэн чихрийн хэрэглээгээ багасгаарай.
Мэлхий
Энэ долоо хоногт таны ажил амьдралд шинэ боломжууд гарч ирнэ. Ур чадвараа дээшлүүлэхийг зорьж буй хүн бүхэн энэ боломжийг алдахгүй атгаад аваарай. Эцэг, эхтэйгээ харилцахдаа үг хэлээ цэгнэхгүй бол тэднийг гомдоох вий. Ах, дүү нарынхаа тусламжтайгаар дуусгаж чадаагүй хүлээгдсэн ажлаа дуусгана. Шинэхэн хосуудын харилцаа халуун дулаан байна. Харилцаагаа сайжруулах төлөвлөгөө гаргаж, аз жаргалтай байна. Хоолой болон нүдний эрүүл мэндээс болж таагүй мэдрэмж төрнө. Улирал солигдох үед даарч хөрөхгүй байхыг хичээ.
Арслан
Энэ долоо хоногт үнэхээр завгүй байх болно. Олон ажил зэрэг хийх чадварыг таны бусад хүн үнэлнэ. Таны хэлсэн үг бүхэн хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц байж, хүмүүс таныг хүндэлнэ. Албан тушаал ахих тухай мэдээ хүлээж авч магадгүй. Аливаа асуудалд зөвхөн хуулийн дагуу хандаарай. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Гэр бүлийн амьдрал тайван, сайхан байна. Бүх зүйл дээр алтан дундаж байж, дүрмээс гажихгүй байхад бусад зүйл аяндаа болно, бүтнэ.
Охин
Энэ долоо хоногт та амжилтын зах зухаас атгахын тулд багагүй хүчин чармайлт гаргах нь. Гэхдээ гэр бүл, найз нөхөд тань хэзээд таны талд байж, дэмжсээр байх болно. Тиймээс хүнд хэцүү бүхнийг хөнгөхөн даваад гарна. Хэрвээ та тамирчин бол энэ долоо хоногт амжилттай байна. Бизнес эрхлэгчид шинэ хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил. Итгэлцэл бий болоход тодорхой цаг хугацаа хэрэгтэйг санаарай. Хэзээ ч яаран шийдвэр гаргаж болохгүй. Гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөхөд багагүй мөнгө зарцуулна. Бусдыг санамсаргүйгээр гомдоохгүйн тулд хэлэх үгэндээ хянамгай бай. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдвөл эв найртайгаар асуудлыг шийдэхийг хичээ.
Жинлүүр
Энэ долоо хоног сайнтай, муутай байх нь. Бизнес эрхлэгчдийн санхүүгийн байдал сайжирна. Мөнгө олох янз бүрийн арга гарч ирнэ. Таны хичээл зүтгэлийг удирдлагууд тань үнэлнэ. Зарим зүйлийн төлөө хэт их сандарч, нойрны хямралд орж болзошгүй. Урьдчилан тооцоолоогүй зардлаас болгоомжил. Хэрвээ гадаад явж амьдрахаар төлөвлөж байгаа бол тийм ч тохиромжтой цаг үе биш байна. Гадаадад ажиллаж амьдардаг хүмүүст бага зэрэг хүндрэл гарна. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж магадгүй. Гэмтэж бэртэхээс болгоомжил.
Хилэнц
Энэ долоо хоногт та эрч хүч, урам зоригоор дүүрэн байх болно. Хүчтэй хүсэл зоригтой байснаар зорилгоо хялбархан биелүүлж чадна. Төрд ажиллаж буй хүмүүс шинэ үүрэг даалгавар гүйцэтгэх эрх мэдэлтэй болно. Мөнгөө болгоомжтой зарцуулахгүй бол төлөвлөөгүй зардал санхүүд сөргөөр нөлөөлнө. Хайр дурлалын харилцаатай хүмүүс гэнэтийн бэрхшээлийг даван туулахын тулд зоригтой байхыг зөвлөж байна. Хайртай хүнээ бүү үл тоомсорлоорой. Гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцож, маргаан үүсч болзошгүй тул эв зүйгээр шийдвэрлэ. Ходоодоо гамнаж, хоол ундаа тохируул.
Нум
Энэ долоо хоногт та өөрийн чадвараа ашиглаж, хэд хэдэн төсөлд гар бие оролцоно. Гэр бүлийн бизнес эрхлэгчид ашигтай гэрээ хэлцэл хийж, өндөр орлого олох боломжтой болно. Энэ долоо хоногт таны гол анхаарах зүйл бол үг хэл. Хэлэх үг, хийх үйлдэлдээ анзааргатай байхгүй бол олон хүнийг өөрөөсөө холдуулж түлхэх эрсдэлтэй байна. Ажил дээрээ шаардлагагүй дайсан бий болгоод хэрэггүй. Энэ нь хүмүүсийг эвгүй байдалд оруулж, танд ч сөргөөр нөлөөлнө. Гэртээ тайван байж, эв найрамдлаа хадгал. Улирлын чанартай халдварт өвчнөөс болгоомжил. Оюутнуудын хичээл ном энэ долоо хоногоос жигдэрч, сайжирна.
Матар
Ажил хайгсад энэ долоо хоногт тохиромжтой шинэ ажлаа олно. Ингэснээр карьертаа нэгэн шинэ алхам хийх боломжтой болно. Ажлаа солихсон гэж бодож байсан бол судалгаа хийж эхэл. Мөнгө санхүүтэй холбоотой хүлээж байсан сайхан мэдээгээ сонсож магадгүй. Хамаатан садантайгаа ажил хэргийн хамтрагч болох эсэх дээр чухал сонголт хийх шаардлагатай тулгарна. Гэрийнхэнтэйгээ таарамж муутай байна. Ялих шалихгүй зүйл дээр ам мурийхаас зайлсхий. Хүүхдийнхээ зан авираас болж бухимдаж магадгүй юм. Хамгийн гол нь та тэдэнд хангалттай цаг зарцуулсан эсэхээ бодоорой.
Хумх
Ажил хайгсад энэ долоо хоногт тохиромжтой шинэ ажлаа олно. Ингэснээр карьертаа нэгэн шинэ алхам хийх боломжтой болно. Ажлаа солихсон гэж бодож байсан бол судалгаа хийж эхэл. Мөнгө санхүүтэй холбоотой хүлээж байсан сайхан мэдээгээ сонсож магадгүй. Хамаатан садантайгаа ажил хэргийн хамтрагч болох эсэх дээр чухал сонголт хийх шаардлагатай тулгарна. Гэрийнхэнтэйгээ таарамж муутай байна. Ялих шалихгүй зүйл дээр ам мурийхаас зайлсхий. Хүүхдийнхээ зан авираас болж бухимдаж магадгүй юм. Хамгийн гол нь та тэдэнд хангалттай цаг зарцуулсан эсэхээ бодоорой.
Загас
Энэ долоо хоногт та урам зориг дүүрэн байж, ажилдаа шинэ өнцгөөс хандах болно. Таны санхүүгийн байдал тогтвортой байж, санаанд оромгүй ашиг орлого орж болзошгүй. Энэ долоо хоногт ердийнхөөс илүү их завгүй байж магадгүй ч та эрч хүчтэйгээр даван туулж чадна. Залуу хүмүүс найз нөхөдтэйгөө цагийг зугаатай сайхан өнгөрүүлнэ. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Хосууд түрэмгийллээс зайлсхийх хэрэгтэй, эс бол эвгүй байдалд орж болзошгүй. Ходоод өвдөх магадлалтай тул халуун ногоотой хоолноос татгалз. Гэмтэж бэртэхээс болгоомжил.