Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн “Ангалын ёроолоос өгсөн маргааш” нэртэй номын нээлт өнөөдөр болов. Нээлтийн ёслолд их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ биечлэн оролцож, япон хэлнээс орчуулсан Х.Эрдэнэцэцэг, ерөнхий редактор М.Уянсүх болон төрөл төрөгсөд, дэмжигчид хүрэлцэн ирлээ. Энэ үеэр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэтгэгдлээ илэрхийлсэнийг хүргэж байна.
-Та бүхний амар амгаланг айлтгая. Ийм олон хүн ирнэ гэж төсөөлсөнгүй. Хүрэлцэн ирсэн бүх хүнд баярлалаа. Сандарч, догдолж байна. 2010 онд мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавиад 13 дахь жилдээ барилдаж байна. Энэ хугацаанд олон зүйлийг тууллаа. Унаж, босох, бэртэж гэмтэх гээд. Энэ бүгдийгээ шингээсэн ном маань хоёр жилийн өмнө япон хэл дээр гарсан. Ном гаргах болсон шалтгаан нь доошоо буугаад өгсөж байхад гэрээсээ огт гардаггүй (өвчтэй) япон залуу “Тэрүнофүжи аварга өөрийн хүч чадлаар буцаад гарсан болохоор би ч гэсэн шинэ ертөнцөд гарах ёстой, юмнаас айх ёсгүй гээд нийгэмд шилжсэн” гэдгийг сонсоод энэ номыг гаргасан юм. Японд бол олон хүнд хүрсэн ном. Ээжийн зөвлөж, эгчийн хэлсэнээр “Монголын уншигчид ч гэсэн чиний түүхийг уншихыг хүсэж байна” гэдгийг сонсоод эхэндээ ичсэн. Тэгээд цөөн ч гэсэн хүний амьдралд өөрчлөлт авчирч, тусалж чадвал сүмо барилдсаны хэрэг гээд номоо гаргасан юм.
Сэтгэгдэл (3)