Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар нийслэлд гурван ээлжээр суралцах эрсдэл үүсээд буй нөхцөл байдалд зарим шийдлийг хэлэлцлээ. 2022-2023 оны хичээлийн жилд 859 сургуульд 746 мянган сурагч суралцсан. Үүнээс улсын хэмжээнд 6 сургуульд 3 ээлжээр 1451 гаруй сурагч.
Одоо шинээр баригдаж буй 18 барилга удааширсан сургуулийн 11310 гаруй хүүхэд 20 түрээсийн байранд суралцаж байна.
Жил бүр 70 мянга гаруй зургаан настан шинээр элсэн ороход 12-р ангийн 35 мянган хүүхэд төгсдөг ба хүүхдийн тоо, ачаалал 35 мянгаар нэмэгддэг тул гурван ээлжид орох эрсдэл үүсдэг. Жилд шинээр 20 сургууль ашиглалтад ороход шинэ хүүхдүүдийн 40 хувийг л хангахаар байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33314 сурагч, 17 аймгийн 34 сургуульд 4379 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн тул зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлага байна хэмээн харж байгаа.
- Нэг. Сургуулиудад шинээр өргөтгөл хийх, барилгын ажлыг эрчимжүүлэх заалшгүй шаардалага байна
- Хоёр. Банкны барьцаанд байгаа хураагдсан барилга, объектуудыг сургуулийн зориулалттай ашиглах
- Гурав. Хамран сургах тойргийг шинэчлэх, нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх
- Дөрөв. Их дээд сургуулиудын харьяаны ахлах сургуулийн бүтцийг өөрчлөх
- Тав. Бүх хүүхэд 100 хувь танхимаар хичээллэх шаардлага байхгүй. Цаашид тэнхимийн болон тэнхимийн бус сургалтын ачаалал ихтэй ахлах ангийн хүүхдүүд дээр туршина
- Зургаа. ЕБС-ын хүүхдийн тооноос шалтгаалаад мэргэжлийн багш нар дутагдаж байна. Гурван ээлжинд орох гэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэнэ" гэв.
Д.Батчулуун