Монголын либерал намын дарга Э.Оргилоос Улсын дээд шүүхэд тавдугаар сарын 31-ний өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “... дутуу орхигдсон нотлох баримтуудыг хавсарган “Монголын либерал намын ээлжит 8 дугаар Их Хурлаар намын оноосон нэрээ Ардчилсан монгол ялна нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр хүргүүлсэн” гэх агуулгатай байна.
Мөн Иргэн Б.Ганзоригоос Улсын дээд шүүхэд тавдугаар сарын 31-ний өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Их Монгол Засахуй Ухаан Нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.
Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд мөн өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь Ард түмнээ хайрлая намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилсөн тул үүнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх агуулгатай байна.