Өчигдөр 17.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын хажуугийн барилгын доогуур явж байсан 25 настай залуугийн дээрээс төмөр унаж амиа алдсан. Тиймээс золгүй байдлаар амиа алдсан оюутан залуугийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, 1000 зул өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдахаар болжээ. Уг ажиллагааг МОХ-ноос зохион байгуулж байгаа юм байна. Зул өргөх ажиллагаа өнөөдөр 19.00 цагаас Ялалтын талбайд болно.
Б.Чимэг