ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр боллоо. Уг сонсгол хоёр өдөр үргэлжлэх юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.
Сонголд оролцсон Т.Ихтамирын асуулт хариултаас тоймлон хүргэж байна.
Б.Болорсайхан: 2020 оны нэгдүгээр сард Зөрчлийн тухай хуульд нэмж оруулсан бэлгийн дарамт гэдэг заалт нь хэр хариулага тооцох чадамжтай, зохистой заалт болсон бэ. Мөн олон улсын конвенцийн талаар хэр ойлголттой байна вэ?
Т.Ихтамир: Бэлгийн дарамт үзүүлэх нь зөрчил гэж оруулсан. Нэг орчим сая төгрөгөөр торгохоор зохицуулалт оруулж өгсөн. Иргэдийн зүгээс Зөрчлийн хууль биш гэмт хэргээр оруулах ёстой гэсэн санал давамгай байгаа харагддаг. Энэ нь хүний эрхийн маш ноцтой зөрчил, ажлын байран дээр ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл учраас хуульчилж өгсөн нь талархууштай байна.
О.Амгаланбаатар: Хүний эрхийн чиглэлээр нэлээд олон гомдол мэдээллийн араас явж ажилласан гэсэн мэдээлэл авлаа. Хуулийн төсөл явж байгаатай холбогдуулан материаллаг болон процессын чиглэлээр ямар зүйл заалт оруулж ажилласан бэ. Аливаа гэмт хэрэг болон хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор эд хөрөнгийн хохирлыг бус хохирлыг барагдуулах талаар таны санал ямар байдаг вэ. Та ХЭҮК-ийн гишүүнээр сонгогдон ажиллахад ямар зан илүү ойртож хангана гэж үзэж байна вэ. Жишээ хэлнэ үү?
Т.Ихтамир: ХЭҮК-ийн хууль шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан ажилласан. Хуулийн төсөл боловсруулах, батлуулах талаар Ж.Бямбадорж даргын ахалсан баг ажилласан. Миний хувьд тодорхой санал гарган ажилласан. Гомдол хүлээн авах процедураас эхлээд хуучин хуульд асуудал тулгардаг байсан. Үүнд санал хүргүүлсэн. Мөн гомдол мэдээллийг шийдвэрлэхтэй холбоотой шаардлага зөвлөмж байдаг. Энэ нь заавал биелүүлэх үүрэггүй байсан. Шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд шаардлага, зөвлөмж авсан ААН, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. ХЭҮК-ийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд чухал зүйл заалт орсон зүйл бий.
Хоёрдугаарт, хохирол нөхөн төлүүлэх асуудал чухал байна. Бид өнгөрсөн онд УИХ-д өргөн барьсан илтгэлдээ оруулсан. Өмнө нь оруулж байсан. Манай хууль тогтоомжид хохирогч өөрт учруулсан хохирлоо нөхөн төлүүлэхээр зохицуулсан. Ялангуяа сэтгэл санааны хохирлын талаар заасан ч практик дээр үйлчилдэггүй. Гэмт хэргийн улмаар хохирогч хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хараагаа эмчлүүлэх зардлыг гаргуулдаг ч сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэггүй.
Гуравдугаарт, ХЭҮК-т ажиллаж байгаа гишүүн, ажилчид нэгдүгээрт, шударга байх ёстой. Аливаа буруутай үйлдлийг дуугүй өнгөрч чаддаггүй зан чанар надад бий. Энэ нь гишүүнээр ажиллахад давуу тал байх болов уу. Мөн ажлын гүйцэтгэлийн эцсийг нь үзэх гэж явдаг. Гуравдугаарт, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагаа чухал учраас өөрийнхөө давуу талыг ингэж тодорхойлж байна.
О.Мөнхсайхан: Таны амьдралыг туршлагад таниас өөр хүнд бэлгийн дарамт үзүүлж байсныг гэрчилж байсан тохиолдол бий юү. Энэ дээр ямар арга хэмжээ авсан бэ?
Т.Ихтамир: Энэ тохиолдол байхгүй.
О.Мөнхсайхан: Тодорхой албан тушаалтан таны ажилладаг газрын хүнд сэдэл гаргалаа. Энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах вэ?
Т.Ихтамир: Хууль зүйн зөвлөгөө өгнө. Хаана хандах талаар зөвлөнө. Тухайн үйлдлийг холбогдох эрх бүхий хүнд миний бие гомдол гаргах боломжтой. ,
Ийм харилт өглөө. Ингээд түүний боловсрол, ажлын туршлагыг хүргэе.
Мэргэжил, боловсрол:
- Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн ухааны магистр (2018-2019)
- Орхон их сургууль, Дээд, эрх зүйч, бакалавр (1997-2001)
Ажлын туршлага:
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга
- Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл
- “Монтуса” ХХК Хуулийн зөвлөх
А.Сүх
Сэтгэгдэл (4)