Энэ жилийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан билээ. Манай улсад жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоор алтан амиа алддаг гэсэн судалгаа гарсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр” -ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн ням гарагт дэлхий нийтээр зохион байгуулдаг билээ.
Харин манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр” буюу “Хичээх өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд хүргэх зорилгоор гурав дахь жилдээ 11 дүгээр сарын 13-17-нд зохион байгуулж байна. Энэ өдрөөр ард иргэд заавал гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарахыг, жолооч нар замын хөдөлгөөндөө хянамгай оролцохыг тус тус хичээх ёстой аж. Гэвч бүх өдөр л “Хичээх өдөр” байвал зам тээврийн осол буурч, жилд нас бардаг 500 гаруй хүний тоог бууруулах боломж бий.
Монгол улс дахь Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурчээ. Үүнээс хүн амын нягтшил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13, нийслэлд 14.5, орон нутагт 11.3 хувиар буурсан судалгаа гарсан байна.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрөгч 2017 онд 192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага 43910-г хүлээн авч шийдвэрлэсэн байна. Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо нь өнгөрсөн оны үзүүлэлтээс улсын хэмжээнд 7.8 хувиар, Улаанбаатар хотод 8.1 хувиар тус тус буурсан судалгаа гарчээ.
Харин 2018 он долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 163 хүний амь нас хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослоор жилд дунджаар 50 гаруй хүүхэд амь насаа алддаг гэх судалгаа бий. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” өдрийг Замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулагдаг уламжлалтай. Тус өдрөөр эцэг эх, асран хамгаалагч, жолооч, замын хөдөлгөөнд оролцогч хүн бүрт хүүхдүүд өөрсдөө дуу хоолойгоо хүргэж, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй зөв оролцох, хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүсээ бүсэлж, сургуулийн орчинд хурд хэтрүүлэхгүй явуулах талаар олон нийтэд уриалж байгаа юм.
Сүүлийн 2010-2016 оны зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхэд, жилд 50 гаруй хүүхэд амь насаа алдаж байна. Насны байдлаар авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Швейцар улс дэлхий хамгийн зам тээврийн осол багатай улсыг тэргүүлдэг. Бидэнд ч ийм гаруй бий. Хамгийн чухал нь өдөр бүр замын хөдөлгөөндөө хичээж оролцох нь чухал.
Осол гарах шалтгааныг ихэнхдээ жолоочийн буруу гэж ойлгодог. Гэвч явган зорчигчийн буруутай үйлдэл давамгайлдаг байна. Хэдхэн секунд хүлээгээгүйгээс болж, гэрлэн дохионд үл захирагдсанаас болж бусдадаа гай тариад зогсохгүй өөрийн эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй байдаг. Тиймээс бусдыг болон өөрийгөө хохироохгүйн төлөө замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн замын хөдөлгөөний дүрэм, журмыг сайтар мөрдөж, өдөр бүр хичээж явбал зохилтой юм.
Л.Сайнаа