
Энэ хичээлийн жилд гурван төрлийн тэтгэлэг олгох аж. Нэгдүгээрт,
өнгөрсөн жилээс өгч эхэлсэн үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг. Үүнийг
оюутан болгон авах юм.

Энэ хичээлийн жилд гурван төрлийн тэтгэлэг олгох аж. Нэгдүгээрт, өнгөрсөн жилээс өгч эхэлсэн үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг. Үүнийг оюутан болгон авах юм. Хоёрдугаарт, сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлттэй 20 мэргэжлээр сурж буй оюутнуудад урамшууллын тэтгэлгийг ирэх хичээлийн жилээс олгож эхлэхээр болсон. Урамшууллын тэтгэлгийг 50,75,100 хувь гэсэн төрлөөр олгоно. 50 хувийн тэтгэлгийг 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалаврын зэргийн суалцагчид авна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй залуус, ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой. Харин 75 хувийн тэтгэлгийг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа өдрийн ангийнханд олгох юм. 100 хувийн тэтгэлэг БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан оюутанд хамаатай аж. Гуравдугаарт, сургалтын төлбөрийн тэтгэлэг болон буцалтгүй тусламж ирэх хичээлийн жилд ч хэвээр үйлчлэх юм.
Ц.Болор