Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
Өчигдөр эхэлж, өнөөдөр өглөө 9 цагт үргэлжилж буй шүүх хурал өмгөөлөгч нар шүүгдэгчдээс асуулт асууснаар өрнөж байна. Үдээс өмнө Л.Гансүх нарыг буруутгаж байгаа нүүрсний жингийн зөрүү, үнийн зөрүү гэсэн асуудлыг шүүгдэгчдийн зүгээс тайлбарласан. Харин одоо хохиргчдийн асуулга, тайлбар хийгдэж байна.
Гэтэл Л.Гансүх нарыг буруутгаж буй “Багануур” ХК-ийн ажилтан ноцтой мэдүүлэг өглөө. Хохирогчийн талаас оролцож буй н.Очирлхам “Багануур ХК биднийг хохирогч бол гэж шахсан” гэлээ. Мөн тэрээр тус компани 1995 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан гэдгийг дурдлаа. н.Очирлхам өөрийнхөө биш шинжээчийн хүсэлтээр л шүүх хуралд оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай өөрийнхөө хэмжээнд л танилцсан гэв.
Хохирогч н.Очирлхам хохирч байгаа үгүйгээ ч мэдэхгүй байх шиг сэтгэгдэл төрөв. Тэрээр өмгөөлөгч нарын асуултад ч сайн хариулж чадахгүй байна. Өмгөөлөгч түүнээс “Та хохирол гэдэг ойлголтоо ойлгож байна уу” гэхэд, “Шинжээч нарын гаргасан хохирлоор л би хохирсон гэж үзэж байна” хэмээн хариуллаа.
Өмгөөлөгч "Та хохирогч мөн үү? Тийм бол хэдэн төгрөгөөр хохирсон юм? Та бүхний тогтоосон шатахууны зардал гэж нэхэмжилж буй 23800 төгрөгийн үнийг шүүгдэгч нар тухайн үед 25700-аар авсан байхад яагаад хохирчихдог юм?" гэхэд н.Очирлхам хариулсангүй.
Өмгөөлөгч "Танай компани ашигтай ажиллаж байна гээд ажилчдынхаа цалинг нэмсэн гэсэн үнэн үү" гэж асуухад хохирогчоор оролцогч "Үнэн. 2012 онд 3 сар, 2013 онд 5 сарын мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгосон" гэж хариуллаа.
Эндээс хохирогч хохирсон эсэхээ мэдээгүйгээс гадна, хүчээр шүүх хуралд сууж байгаа бөгөөд хохироогүй гэдгээ өөрөө мэдүүлж буйг онцлох хэрэгтэй.
Шүүх хурал үргэлжилж байна. Удахгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын гэрчүүд мэдүүлэг өгнө.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (22)