Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч байна.
Тусгай зөвшөөрлийг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.7, “Зөвшөөрлийн тухай хууль”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг баримтлах бөгөөд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын 4.2-д заасан чиглэлийн хүрээнд олгоно.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг ОБЕГ-ын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу цахимаар болон цаасаар гүйцэт бүрдүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл http://riskmanagementnema1@gmail.com хаягаар ирүүлнэ.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хуулийн этгээд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөхийг анхаарна уу.
Мэдээллийг ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар /утас 51-263579, 51-263585/ лавлах боломжтой.
Холбогдох линк:
Гамшгаас хамгаалах тухай хууль
Галын аюулгүй байдлын тухай хууль
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль