УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улсад анх удаа ураныг олборлох гэж байна. Технологи талаас нь энэ хуульд дутуу оруулж ирсэн байна. Ажлын хэсгийнхэн газрын доор уусган олборлох нь эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй гээд байгаа юм. Гэвч газрын доор уусган олборлох технологи нь өөрөө хүчил ашигладаг. Тэр хүчил нь газрын доорх усыг бохирдуулдаг гээд олон улсад уран олборлолт дээр маш их эсэргүүцэлтэй тугардаг юм байна" гэв.
Сэтгэгдэл (3)