ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Найдалаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газраас Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулах талаар танилцууллаа. Улстөржилтийн улмаас олон жилийн хугацаанд төсөл нь гацаж, төмөр замаа холбох боломжгүй болсон. Үүнээс шалтгаалж олон тэрбум ам.долларын, их наяд төгрөгийн орлогоо алдсан том асуудал бий. Зарчмын хувьд хэлцэлийг яаралтай хийгээд, улс төржиж талцахгүйгээр төмөр замаа холбох ёстой гэж үзэж байгаа.
Улстөржсөний гайгаар, одоо яаралтай хийлээ ч гэсэн 2.5 жил шаардахаар байгаа. Төмөр замыг яаралтай холбож байж Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, ДНБ өсөх боломж бүрдэнэ. Тиймээс төмөр замыг яаралтай холбох шаардлагатай гэж үзэж байгаа юм" гэв.