Зуны улиралд иргэд төрөл бүрийн шавжинд хатгуулан, гар хөл нь хавдах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Гэвч иргэд ямар шавж аюултай болон тэдгээрээс хэрхэн хамгаалахаа мэддэггүй. Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв дараах зөвлөгөөг өглөө.
Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна. Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өгч байгаа зөвлөмж:
Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг. Шавжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж, маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг юи шүү.
Авах арга хэмжээ:
Арьсанд үлдсэн зөгийн хошууг болгоомжтой шахаж гаргах
Шархыг иод, спиртээр арчих
Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах