Монполимент үйлдвэрийн дансыг хааж, үйл ажиллааг нь зогсоосонд ажилчид нь эсэргүүцэл зарлан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монполимент ХХК-ийн Тосон үйлдвэрийн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажилтан О.Эрдэнэжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай компанийн удирдлага болон үүсгэн байгуулагч маань хариуцлагатай уул уурхайн үндсэн шулгуур бол нөхөн сэргээлт юм гэсэн үндсэн зарчмыг баримталж ирсэн. Манайх нөхөн сэргээлт хийж ирсэн туршлагатай хамт олон.
Одоогийн байдлаар бид нийт 400 мянган гаруй мод бүхий 10 гаруй төглийг амжилттай тарьж ургуулсан байна. Мөн 600 гаруй га талбайд геологийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэсэн. Орон нутгийн иргэд болон малчдын саналыг авч 250 гаруй га талбайд бэлчээрийн олон наст тариалсан байна. Мөн түүнчлэн Монгол Улсад хамгийн олон төрлөөр нөхөн сэргээлтийг хийж буй. Тосон нэртэй нуур байгуулсан. Нууранд 5 зүйлийн загас, усны шувууд зэраг бий.
Энэ мэт нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйлийг барьж байгуулсан. Үндсэний жишиг, тэргүүний нөхөн сэргээлт байгууллагаар 23 удаа шалгарсан.
Манай байгууллагын үйл ажиллагааг зургаадугаар сарын 5-ны өдөр зогсоосон.
Ингэхдээ нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг ч мөн давхар зогсоосон.
Олон наст тарилж байсан, ойжуулалт хийгээд явж байсан тоног төхөөрөмж бүгдийг битүүмжилсэн. Энэ жилийн бидний төлөвлөсөн ажлууд бүрэн нурах эрсдэл бий болж байна. Бидний үйл ажиллагааг зогсоон байгууллагаас бидний үйл ажиллагааг сэргээж өгөөч, цаг хугцааг минь битгий хязгаарлаач хэмээн хүсэж байна" гэв.
Д.Батчулуун