09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын “Ярьдаг, сонсдог номын сан”-г МУИС-ийн номын санд нээнэ.
09.00-12.00 цагт ЗТХЯ, Японы ЖАЙКА байгууллага, Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөл хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлага” уулзалт семинар МҮХАҮТ-д зохион байгуулна.
10.00 цагт Япон улсын “Өвсний үндэс” соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн МУИС-ийн япон хэлний “Хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн нээлт МУИС-ийн II байранд болно. Утас: 9458-2204.
11.00 цагт БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж, Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Утас: 9507-1740, 9923-9808.
11.30 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгөөр иргэд олон нийтийн эрүүл мэндийн үзлэг, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах юм.
“Монгол ньюс” мэдээллийн төвд: Монгол зан үйл, ёс заншлын "Баярлалаа" төслийн талаар иргэдийн “Тахилт” зөвлөл, ХААИС-ийн Мал аж ахуй, Биологийн сургуулийн эрдэмтэн судлаачдын хамт мэдээлнэ.