Айл өрхийн цахилгааны төлбөр хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл сард 50 мянган төгрөгийг цахилгаанд төлдөг байсан айл өрхүүд одоо 100 мянган төгрөг төлөхөөр боллоо гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэж, олон нийтийг бухимдуулсан юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, “Айл өрхийн цахилгааны тариф 2019 оноос хойших хугацаанд огт нэмэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээнд айл өрхийн хэрэглэгчийн цахилгааны тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл бөгөөд нийгмийн сэтгэл зүйг төөрөгдүүлж, бухимдал үүсгэж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 онд гаргасан тайлбарт Сууц өмчлөгчдийн холбоо нь “байгууллага” гэж дурдсан байна. Иймд Эрчим хүчний тухай хулийн хүрээнд хангагчтай байгуулсан гэрээний дагуу эрчим хүчний төлбөрөө төлөх үүрэгтэй. Хэрэглэгч та бүхэн эрчим хүчний үнэ тарифтай холбоотой үнэн, бодит мэдээллийг УБЦТС ТӨХК-ийн www.tog.mn сайтаас хүлээн авна уу” гэсэн байна.