2018 оны нэгдүгээр сарын 1-нээс "Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд гэртээ 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50,000 төгрөгийг олгодог болсон.
Харин инфляц өссөн энэ үед ээжүүдэд олгодог 50,000 төгрөгийг нэмэх нь зүйтэйг иргэн Р.Цэндсүрэн санаачилсан байна. D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системд "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлжээ.
Саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл холбогдох байнгын хороо хэлэлцэнэ. Одоогоор эл санаачлагыг 11,756 иргэн уг саналыг дэмжээд байгаа аж.
Сэтгэгдэл (3)