-
2015 оны 11 сарын 06
Хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг хэрхэн гаргадаг вэ?
-
2015 оны 11 сарын 06
Ангараг гараг руу нисэх хүмүүсийг бүртгэнэ
-
2015 оны 11 сарын 05
Агаарын бохирдлоос болж эртний хөшөө дурсгалууд эвдэрч сүйдэхэд хүрч байна
-
2015 оны 11 сарын 05
Өнгөрсөн 7 хоногийн бямба гаригт Египетийн Синайн хойгт осолдсон ОХУ-ын Метрожет нислэгийн компаний Эйрбус-321 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. АНУ-ын тагнуулын албаны өгсөн урьдчилсан дүн мэдээгээр Эйрбус онгоцыг дэлбэлсэн байж магадгүй юм.
Онгоц осолдсон Синайн хойгийн хойд хэсэгт Египетийн аюулгүйн хүчин орон нутгийн Исламын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэлдсээр ирсэн. Үүнээс гадна Исламын улс бүлэг ОХУ-ын Сирид явуулж буй агаарын дайралтын эсрэг хариу арга хэмжээ авч онгоцыг сөнөөсөн гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Гэвч Египетийн эрх баригч Исламын улс бүлэглэл уг ослоор дамжуулан өөрсдийгөө сурталчилснаас өөр зүйлгүй хэмээн Исламын бүлэглэлийн мэдэгдлийг үгүйсгээд байгаа юм.
АНУ-ын тагнуулын албанаас гадна Их Британи улс ч мөн онгоцыг дотроос нь дэлбэлсэн гэж үзэж байна. Албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа хэдий ч Их Британи Египет дэх Улаан тэнгисийн эргийн амралт цогцолборын газраас бүх нислэгээ цуцлаад байгаа юм. Харин Оросын шинжээчдийн хувьд ослын шалтгааныг дүгнэх эрт байна гэсэн байр сууринаас хандаж байна.
Онгоцны хар хайрцгийг олсон боловч дуу хураагуур нь ослын үеэр эвдэрсэн байна. Долоо хоногийн эхэнд хиймэл дагуулаас авсан мэдээллээр тэнгэрт гэрэл гялсхийсныг мөн илрүүлсэн тухай хэвлэлүүд мэдээллэж байсан билээ.
-
2015 оны 11 сарын 03
Нигерийн Боко Харам зэвсэгт бүлэглэл пуужин үйлдвэрлэж байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Тус бүлэглэл пуужингийн үйлдвэртэй болсныг батлах гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэн харуулжээ.Исламын Боко Харам зэвсэгт бүлэглэлийн пуужингийн үйлдвэр Нигерийн зүүн хойд нутагт байрласан байна. Өнгөрсөн хугацаанд тус бүлэглэл гар бөмбөгүүдийг тийрэлтэт зэвсгээр тоноглон хөөргөж галлаад байсан юм. Нигерийн эрх баригчид Боко Харамчууд хэрхэн зэвсэглэж байгаад тун эргэлзээтэй хандаж иржээ.
Эдгээр гэрэл зургуудад Боко Харам зэвсэгт бүлэглэлийн дайчид хэрхэн зэвсэг үйлдвэрлэж байгааг харуулсан байна. Гэрэл зургуудыг Борно мужаас илгээсэн гэж үзэж байгаа юм.
Пуужин үйлдвэрлэхэд ашиглаж байгаа техникийг Бама суурингаас авчирсан байж магадгүй юм байна. Тус сууринг Боко Харамчууд саяхан эзлэн авсан. Исламын хэт даврагсдын ашиглаж байгаа техникүүд дээр GTCB буюу Бамагийн Засгийн газрын техникийн коллеж хэмээн товчилсон бичиг байгааг шинжээчид олжээ. Бамагийн коллежид тус техникийг 2005 онд Боловсролын сангийн тусламжаар хандивлаж байсан байна.
Гэрэл зургуудыг хэзээ авсан, зурган дээр байгаа пуужингуудыг Бама суурингаас зөөсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
-
2015 оны 11 сарын 03
Синайн хойгт осолдсон Airbus А321-ийн ослыг гадны нөлөөтэй гэж үэзж байгаагаа онгоцыг эзэмшигч ОХУ-ын Когалымавиа компани мэдэгдлээ.Компаний удирдлага хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ” Цорын ганц үндэслэлтэй тайлбар бол онгоц гадны хүчин зүйлээс болж агаарт дэлбэрсэн гэж үзэж байна” гэсэн бол ОХУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрын дарга энэ нь сүйрэл шалтгааныг таамаглахад эрт байна гэжээ.Агаарын хөлгийн хар хайрцагны мэдээллийг ашиглан нисэхийн мэргэжилтнүүд нь судалгаа дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.Египетийн Ерөнхийлөгч Абдель Фатах Эль -Сиси ч мөн сүйрлийн шалтгааныг хэлэхэд дэндүү эрт байна гэж ВВС -д өгсөн ярилцлагандаа дурджээ.
Тэгвэл АНУ-ын Stratfor хэмээх шинжээчдийн агентлаг зорчигчдын дунд амиа золиослогч сууж явсан,эсвэл гар тээшээ дэлбэлсэн гэж үзэж байна.Шарм Эл Шэйхийн амралтын цогцолбороос хөөрөөд 23 минутын дараа онгоц дэлбэрсэн байдаг.Энэ хугацаанд 9500 метрийн өндөрт гарсан нь дороос пуужингаар харвах ямар ч боломжгүй хангалттай хэмжээний өндөрт гарсан гэсэн үг ажээ.Мөн нэгэнт хангалттай өндөрт гарсан учраас онгоц автомат жолоодлогын горимд орсон байх учиртай.Гэхдээ хар хайрцагны мэдээллээр бүх зүйл тодорхой болох юм.
-
2015 оны 11 сарын 03
Сүйрсэн онгоцны стюардессууд зургаа хамтдаа авхуулсан байжээ
-
2015 оны 11 сарын 02
Япон, БНХАУ, БНСУ-ын хамтарсан гурван талт уулзалт явагдлаа
-
2015 оны 11 сарын 01
Британийн дуучин Адель 2013 онд зохион байгуулагдсан “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос Жеймс Бондын “Skyfall” дуугаараа алтан хүний эзэн болсон билээ. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр урлагтаа эргэн ирж буйгаа зарлаж, “Hello” дуу болон “25” цомгоо худалдаанд гаргасан юм.
Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Лондон хотноо “Hello” гэх тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтынхоо дараа твиттертээ “Оскар”-ын алтан хүнээ худалдаалах гэж буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Удаан хугацаанд хамт байсан энэ шармал эрийг зарна. Авах хүн холбогдоорой” гэж жиргэсэн байна.
-
2015 оны 11 сарын 01
Босни Герцеговинаас гэр бүлийнхээ хамт дүрвэн ирсэн дөрвөн настай хүүг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн 32 настай эрэгтэйг Германы цагдаагийн газар баривчилжээ. Бяцхан хүү сар гаруйн өмнөөс сураггүй алга болсонд тооцогдож байсан аж. Харин өчигдөр сэжигтэн эрэгтэйн машинаас алга болсон дөрөвхөн настай Мохамед хүүгийн цогцос олдсон байна. Цогцсыг муурын ялгадас хийх зориулалтын гялгар уутанд хийсэн байсны зэрэгцээ нас бараад нэлээд удсан байдалтай байжээ.
Мохамед хүү энэ сарын 1-нд ээжийгээ даган эгчийнхээ хамтаар Берлин хот дахь дүрвэгсдийн төвд ирэх үедээ ор сураггүй алга болсон байна. Хохирогчийнх Германд жил гаруйн хугацаанд амьдарч буй бөгөөд хууль ёсны орогнох эрхтэйгээр амьдарч байжээ. Харин алга болдог өдөр эх нь түүнийг дагуулан дүрвэгсдийн байгууламжид тэтгэмж авахаар очсон байна.
Цагдаагийн газрын нийтэд дэлгэсэн нууц камерийн бичлэгт сахлаа ургуулсан залуу чихмэл тоглоом гартаа барьсан Мохамед хүүг дагуулан явж буй байдал дүрслэгдсэн байжээ.
Б.ДАВАА
-
2015 оны 10 сарын 31
АНУ-д шувууны томуу дэгдсэний улмаас 30 сая шувууг нядалжээ. Шувууд буцаж нүүдэллэх улирал удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Америкийн эмийн компаниуд шувууны томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг нөөцөлж эхэлсэн байна.
-
2015 оны 10 сарын 30
Монгол орон хэзээ ч мөхөхгүй орны тоонд багтжээ. Тодруулбал НҮБ-ын эрдэмтэд хүн төрөлхтний мөхлийн картыг улс орнуудын нөхөн үржихүйн нас хүртлээ амьдарсан охидын тоог ашиглан гаргасан байна.
-
2015 оны 10 сарын 30
Хойд Солонгосын харгис дэглэмээс болж аав нь үхэж, найзынх нь ээж цаазлагдахыг харсан Ёнми Парк охин эх орноосоо зугтан, зовлон зүдгүүр туулсаар Өмнөд Солонгост ирсэн тухай өгүүлсэн, “In Order to Live: A North Korean Girl’s Journey to Freedom” хэмээх ном энэ жил хэвлэгдэж, шуугиан тарьсан билээ.
Түүний туулсан үлгэр домгийн юм шиг хэрнээ там шиг амьдралын талаар өнөө ч шуугисаар. Одоо 22 настай Ёнми Парк Хойд Солонгос дахь амьдрал, туулсан аян замынхаа талаар хэвлэлд ярилцлага өгч, элдэв уулзалтанд оролцсоор яваа бөгөөд ингэж явахдаа Монголын талаар өгүүлжээ. “Thedailybeast.com” хэмээх цахим сонинд бичсэнээр, Ёнми Парк Хятадаар дамжин Монголд ирэхэд цагдаа нар түүнийг Хятад руу буцаана гэж сүрдүүлжээ. Монголын албаны хүмүүсийн нэг нь түүний гэдэс рүү буугаар ёворсныг тэр одоо ч санадаг гэнэ. Ёнми толгой сэгсрэн инээгээд, үүнийг зөвхөн кинонд харсан гэж хэлсэн байна. “Одоо би инээж байна л даа, гэвч тэр үед өмдөндөө дусаах шахсан. Би өмнө нь тархиа зад буудуулсан олон хүнийг харж байсан” гэж тэр хэлжээ. Ёнми болоод түүний ээж ямар ч өршөөл энэрэлд найдаагүй бөгөөд хэрэв тэднийг Хятад руу буцаана гэвэл нууж авч гарсан сахалын хутгаар өөрсдийгөө егүүтгэхээр албаныханыг сүрдүүлсэн гэнэ. Ингээд цэргүүд буугаа буулгасан байна. Түүнийг ээжтэй нь Монголын нийслэл Улаанбаатарт байх хорих төвд илгээсэн ажээ. Тэнд Ёнмиг хэдэн сарын турш өдөр бүр бүх хувцасыг нь тайлуулж доромжилдог байсан бөгөөд үүн шиг зүйл үзэж байгаагүй гэж тэр дурсчээ.
-
2015 оны 10 сарын 29
Google компани 97 настай эмээгийн хүслийг биелүүлэв
-
2015 оны 10 сарын 27
Вануату. Номхон далайн жижиг арлын орон болох Вануатугийн парламентын 14 гишүүн авлигын хэргээр шоронд хоригдох ял аваад байна. Ерөнхийлөгч Болдуин Лонсдейлийг хилийн чанадад явсан хойгуур шүүхээс парламентын гишүүдэд ял ногдуулсан байна.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан парламентын дарга Марселлино Пипитэ өөрийгөө болон бусад гишүүдийг өршөөх захирамжийг шүүхийн шийдвэрийн дараагийн өдөр гаргаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл буцаж ирэхдээ уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Дээд шүүхээс парламентын даргын энэхүү шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзээд байна. “Шоронд хоригдохоор болсон гишүүд нь парламент дахь эрх барих намын гишүүдийн тэн хагас болж байгаа бөгөөд энэ үйл явдал нь өнгөрсөн 6 дугаар сараас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламентыг тарааж, шинэ сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна” хэмээн Шинэ Зеландын “TVNZ”-ээс мэдээллээ.
Гишүүдийг буруутгаж байгаа үндэслэл нь тухайн үед Шадар сайд байсан Моана Каркассес өнгөрсөн онд сөрөг хүчний 13 улс төрчид 35 сая вату буюу 312 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой юм. Шүүхээс Моана Каркассесд 4 жилийн ял, бусад гишүүдэд 3 жилийн ял ногдуулсан юм. Шүүгч Мару Сэйгийн хэлснээр уг төлбөрийг парламентын гишүүдэд нөлөөлөх зорилгоор өгсөн ажээ. Шадар сайдаас гадна уг хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд байжээ.
-
2015 оны 10 сарын 27
Сингапур. Тус улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин эхнэрийнхээ дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна.
Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтныг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 сая ам.доллар) буюу анхны завшсан хөрөнгөө аудиторын шалгалтаас нуух зорилгоор ашигласан байсныг шүүхээс тогтоожээ. Хуулийг өндөр хэмжээнд сахиулдаг, авлигаас ангид тус улсад энэ төрлийн томоохон авлигын хэрэг гарах нь маш ховор үзэгдэл юм.
Ахлах шүүгч Сээ Кээ Онн-ын хэлснээр Хонг Хээ-г итгэл эвдсэн гэсэн 3 гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосон аж. Одоогийн байдлаар түүнд ногдуулах ялын хэмжээг хараахан мэдэгдээгүй ч итгэл эвдэх гэмт хэрэгт хамгийн ихдээ бүх насаар нь хорих ял, харин хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэмт хэрэгт хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон торгууль ногдуулдаг юм.
Уг завшсан мөнгийг өөрийн эзэмшдэг дуу хөгжмийн компани болон шил үйлдвэрлэгч компанид шилжүүлж, дараа нь, одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байгаа эхнэр Хо-гийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан аж. Сүмийн нөгөө 4 ажилтанг хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэсэн хэрэгт буруутгаж байгаа бол 5 дахь ажилтныг Хонг Хээгийнхтэй адилхан итгэл эвдсэн гэсэн гэмт хэрэгт буруутгасан байна. Эхнэр Хо нь Тайванд 5 цомог гаргасан ба 2003 онд АНУ-ын зах зээлд хэд хэдэн видеог ч гаргаж байсан юм. 2014 оны жилийн тайланд дурдсанаар уг сүмд ойролцоогоор 17500 хүн цуглаж, мөргөл хийдэг ажээ.
-
2015 оны 10 сарын 27
АНУ. Чапманы их сургуулиас явуулсан “Америкийн айдас” хэмээх нэртэй судалгаагаар төрийн албан хаагчдын авлига хамгийн их айдас төрүүлж буй зүйлийн жагсаалтыг тэргүүлэв. Энэ удаагийн судалгаа нь тус сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд судалгаанд үндэсний хэмжээнд 1500 гаруй иргэнийг хамруулжээ. Судалгаанд америкчуудын айдсыг төрүүлдэг гэмт хэрэг, байгаль орчин, ирээдүй, технологи, насжилт, өвчлөл ба эрүүл мэнд, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг зэрэг олон асуудлыг хамруулсан байна. Уг судалгаагаар америкчуудыг хамгийн их айлгадаг 10 зүйлийн жагсаалтыг харуулбал:
Төрийн албан хаагчдын авлига;
Кибер терроризм;
Хувь хүний нууц мэдээллийг хувийн байгууллагууд ашиглах;
Террорист халдлага;
Хувь хүний нууц мэдээллийг төрийн байгууллага ашиглах;
Биологийн зэвсэг;
Иргэний бүртгэлийн дугаарын хулгай /Identity theft-өөр хүний хувийн мэдээлэл, нэр, регистрийн дугаар, кредит картын дугаар зэргийг зөвшөөрөлгүйгээр ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэх/;
Эдийн засгийн уналт;
Ирээдүйд мөнгөний хомсдол үүсэх;
Зээлийн картын залилан.
“2015 оны судалгаагаар америкчуудын айдас эдийн засгийн асуудалтай ихээхэн холбоотой байгааг харуулж байна. Ер нь хүмүүс өөрсдийн хянаж чадахгүй зүйлээс их айдаг. Технологи болон улс эдийн засгийн ирээдүй гэсэн 2 зүйлийг урьдчилан төсөөлөх ямар ч боломжгүй юм” хэмээн тус судалгааг удирдан зохион байгуулсан Доктор Кристопер Бадер хэлсэн юм.
-
2015 оны 10 сарын 27
Ирак. Тус улсын шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр авлигын хэрэгт холбогдуулан худалдааны сайд болон түүний ахыг баривчлах шийдвэр гаргасан байна. Гэвч чухам ямар үйлдэлтэй холбогдуулан буруутгаж байгаагаа тодорхой мэдэгдээгүй юм. Харин тус улсын хэвлэл мэдээллээр мэдээлж буйгаар Худалдааны сайд Милас Мохаммед Абдул Карим болон түүний ах Неру нарыг Йордан Улсад байрлах, ах Нерутай холбоотой компаниудын гэрээг тендерт шалгаруулсантай холбоотой аж.
Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өнгөрсөн 8 дугаар сард авлигыг бууруулах цогц арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Уг цогц арга хэмжээнд Засгийн газрын зардлыг бууруулах, шашны шугамаар хийдэг өндөр албан тушаалтнуудын томилгоог багасгах, билэгдлийн шинжтэй дэд ерөнхийлөгч болон шадар сайдын албан тушаалыг үгүй болгох, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын хэргийг сэргээн шалгах зэрэг багтаж байсан юм. Шашны бүлэглэлийн шугамаар өндөр албан тушаалтнуудыг томилдог систем тус улсад байдаг ба ах, дүү хоёр энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин тэдний Курд эцэг нь тус улсад хамгийн өргөн тархсан Исламын шашны хамгийн том Супи бүлгийн тэргүүн билээ.
-
2015 оны 10 сарын 27
Салхины эрчим хүчээр хот хоорондын галт тэргийг ажиллуулж эхлээд байна
-
2015 оны 10 сарын 26
БНСУ-д өнгөрсөн баасан гаригаас “I phone 6s” гар утсыг худалдаж эхэлжээ.