Өмнөд Солонгост Ерөнхийлөгч асан Пак Кын Хэг шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд өнөө өглөө эхэллээ. Шүүх хуралд экс ерөнхийлөгч Пак Кын Хэ хүрэлцэн ирсэн бөгөөд шүүхийн гадна цугласан сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ.
Тэрбээр дотны найз Чой Сун Шилийн авлигын дуулианд холбогдон Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр албан тушаалаасаа огцорсон билээ. Одоо үргэлжилж буй шүүх хурлаас Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэг баривчлах эсэхийг шийдвэрлэх аж.
Өмнөд Солонгосын прокуророос түүнийг авлига, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэн шалгах хүсэлтэй байна. Прокуророос экс ерөнхийлөгчийг Чой Сун Шилийн хэрэгт холбоотой болохыг гэрчлэх 120 мянган хуудас баримт бичгийг Дүүргийн шүүхэд өргөн барьжээ. Гэхдээ Пак Кын Хэ энэ бүх хэргийг үгүйсгэж байгаа юм.
Сэтгэгдэл (1)