Сураггүй алга болсон индонез залуугийн цогцос аварга могойн дотроос олдсон талаар ВВС мэдээллээ.
Акбар гэдэг залуу өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Индонезийн Сулавеси аралд дал модны тосонд яваад сураггүй алга болжээ. Улмаар 25 настай залууг залгисан байж болзошгүй аварга могойг цагдаа нар олжээ. 7 м урт, торлог арьстай могойн гэдсийг зүсч үзэхэд залуугийн цогцос гарч ирсэн байна.
Торлог арьстай аварга могой бол дэлхийн хамгийн урт хэвлээр явагчдын нэг бөгөөд олзоо эхлээд амьсгалыг нь боогдуулж, дараа нь бүхлээр нь залгидаг аж. Аварга могой хүний аминд хүрч, идэх нь тун ховор байдаг боловч хүүхэд болон амьтныг залгисан хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл (1)