Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах эсэхийг шийдвэрлэхийн тулд Сөүл хотын Төв дүүргийн шүүх өнөөдөр сонсгол явуулна.
Өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа Пак өмгөөлөгчтэйгөө сонсголд суух аж.
Түүнийг 13 зүйл ангиар, тухайлбал дотны найз Чой Сүн Силтэй үгсэн хуйвалдаж “Samsung” группээс 39 сая долларын авлига авсан, авахыг зөвшөөрсөн гэж буруутгаж байгаа юм.
Мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Чой овогт эмэгтэйн удирддаг байсан хоёр санд мөнгө хандивлуулахын тулд компаниудад дарамт шахалт үзүүлдэг байсан гэж Пак Гын Хэг буруутгаж байгаа билээ.