Өнгөрсөн баасан гарагт Замби улсад 8 иргэнийг хууль бусаар ан хийсэн хэргээр баривчилж, 384 кг зааны соёо хураан авсан байна.
Хураагдсан зааны соёонуудыг Ази, Европт хүргэхээр төлөвлөж байсан гэж Аялал жуулчлал, урлагийн яамны төлөөлөгч Сикабило Калембе мэдэгдлээ.
Хураагдсан зааны соёог хулгайн анчид болон наймаачид Замбийн нутгийн баруун хэсгээр Намибитай залгаа хилээр гаргахаар завдаж байхад нь хурааж авсан байна.
Калембегийн мэдээлснээр, хулгайн анчид зааны соёог хилийн бүсийн хамгийн зэлүүд хэсгээр гаргахаар завджээ. Сүүлийн үед зааны соёог хөрш орнуудаар дамжуулан хууль бусаар гаргах болон оруулж ирэх тохиолдол олширсон байна.