Шотландын парламент тогтнолын асуудлаар шинээр санал асуулга явуулахыг дэмжлээ. Депутатууд санал асуулгыг 2018 оны намраас 2019 оны хаврын хугацаанд явуулахыг зөвшөөрчээ. Шинээр санал асуулга явуулахыг Шотландын парламентын 69 гишүүн дэмжсэн бол 59 хүн эсэргүүцсэн байна.
Шотландын иргэд Британийн Европын Холбоон дахь гишүүнчлэлийн асуудлаарх санал асуулгын дүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Учир нь 2016 оны 6 сард явуулсан санал асуулгаар шотландчуудын ихэнх нь буюу 60 хувь нь Британи улсыг Европын Холбооны гишүүн хэвээр байлгахын төлөө саналаа өгчээ.
Гурван жилийн өмнө буюу 2014 оны 9 дүгээр сард Шотландад Британиас салан, тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулж байсан юм. Тусгаар тогтнох талынхан тухайн үед ялагдсан бөгөөд шотландчуудын 55,3 хувь нь Шотландыг Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гаргахын эсрэг санал өгсөн юм.