Британийн иргэн Нол Радфордын гэр бүл тун удахгүй 20 дахь хүүхдээ өлгийдэн авахаар болжээ. Тэдний гэр бүл Британийн хамгийн өнөр гэр бүл бөгөөд ийнхүү дахин нэг гишүүн нэмэхээр болсон байна. Хорь дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буй Сью “Би үнэхээр баяртай байна” гэж хэлжээ. Энэхүү баяртай мэдээгээ тэд хүүхдүүддээ зүгээр ч нэг хэлэхийг хүсээгүй аж. Радфорд бяцхан арга хэмжээ зохион байгуулж, уг баярт мэдээг дуулгажээ. Хосын хамгийн том хүүхэд 27 настай бол бага нь өнгөрсөн оны долоодугаар сард мэндэлсэн байна.