АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Францын Полинезийн Тетироа арал дээр хэдэн сар амьдрахаар явжээ. Гол зорилго нь дэлхийн хамгийн хүчирхэг улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан он жилүүдийнхээ дурдатгалыг бичих хэмээн Washington Post мэдээлэв.
Penguin Random House хэвлэлийн газар Обама, Мишель нарын дурдатгалыг хэвлэх эрхийг авсан юм. Б.Обама Цагаан ордноос явсныхаа дараа гэр бүлийн хамтаар цагийг аялж зугаалахад зарцуулна хэмээн төлөвлөсөн аж.
Тэрээр Карибын тэнгис болон Хавай аралд амраад амжжээ. Эдүгээ дурдатгал номоо бичихээр шийдэж Номхон далайн эзэнгүй нэгэн арлыг сонгож аваад байна. 2009 онд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама хоёр бүрэн эрхийн хугацааг гүйцээгээд энэ оны нэгдүгээр сард жирийн иргэн болсон юм.
Сэтгэгдэл (2)