БНХАУ-ын зах зээлд гаргадаг интоорын амттай “Coca-Cola” ундааны лааз дээр Уоррен Баффетийн зургийг хэвлэх болсон байна.
Энэ талаараа “Coca-Cola” компанийн удирдлагууд Уоррен Баффет нь БНХАУ-д маш нэр хүндтэй, үлгэр дуурайл болсон хөрөнгө оруулагч тул ийм шийдвэр гаргасан гэжээ.
Өдгөө 86 настай тэрбумтан “Coca-Cola”-ийн 9.3 хувийг эзэмшдэгээс гадна хийжүүлсэн ундаа байнга хэрэглэдэг гэнэ. Тиймдээ ч дээрх шийдвэрт хүрсэн байж магадгүй хэмээн ажиглагчид дүгнэж байна. Уоррен Баффет өдөрт таван лааз кола уудаг гэж хэлж байсан удаатай аж.