Эрхүү мужийн Цагдаагийн ажилтан цуврал алуурчин байсан нь тогтоогдлоо. Михаил Попов гэгч дунд эргэм насны эр 59 цуврал аллага үйлдсэнийг Эрхүү мужийн мөрдөгч цагдаа нар тогтоожээ. Цуврал алуурчин Эрхүү мужийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа байсан нь мөрдөгчдийг гайхшруулжээ. Тэрбээр ямар нэгэн сэтгэцийн өвчингүй болох нь үзлэгээр тогтоогдсон бөгөөд эмч нар түүнийг аллагад донтсон хэмээн дүгнэжээ.
Цуврал алуурчны хохирогчид нь 17-40 насны бүйсгүйчүүд байсан аж. Тэрбээр халамцуу бүсгүйчүүдийг машиндаа урин архиар дайлан согтоож ихэвчлэн хутга, хөрөө ашиглан онц хэрцгийгээр хөнөөдөг байснаа байцаалтын үеэр хүлээн зөвшөөрч эмэгтэй хүнийг үзэн яддаг тухайгаа ярьжээ.
Оросын нэртэй цуврал алуурчин Андрей Чикатило л гэхэд 53 аллага үйлдэн 1994 онд цаазын ялаар шийтгүүлсэн байдаг. Гэтэл Михаил Поповын үйлдсэн цуврал аллагын тоо Андрей Чикатилогийхоос их байгаа бөгөөд түүнд цаазын ялгүй ОХУ ямар ял ноогдуулах нь анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (2)